ДЭЛХИЙН ХАМГИЙН УРТ НАСТАЙ ТӨМӨР ЗАМЫН ХОНГИЛ ШИНЭЧЛЭГДЛЭЭ
Их Британийн Рочдейл болон Хебден гүүрийг холбосон 180 жилийн түүхтэй Саммит хонгилоор зорчих зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэжээ. Network Rail компанийн хэрэгжүүлсэн уг шинэчлэлийн ажлын хүрээнд тус хонгилын 3 км замыг сольж, төмөр замын хөдөлгөөнийг 9 хоног хаасан байна.
Уг төслийн нийт зардал 2 сая фунт стерлинг болсон бөгөөд төсөл хэрэгжсэнээр төмөр замын холболт сайжирч, зорчигчдод илүү найдвартай үйлчилгээг үзүүлэх боломжтой болсныг албанынхан онцолсон байна. Хонгилын шинэчлэл нь үйлчилгээг сайжруулахын зэрэгцээ Английн хойд хэсгийн нутгийн ард иргэдийг үерийн аюулаас хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх аж. Тус хонгил нь дэлхийн хамгийн эртний төмөр замын хонгилуудын нэг бөгөөд 2.6 км урттай, өргөн, нарийн царигаар тээвэрлэх хүчин чадалтай юм байна.
Эх сурвалж: https://www.railway-technology.com/features/180-years-of-history-one-of-the-worlds-oldest-railway-tunnel-gets-a-facelift/
Орчуулсан: М.Анударь
Сэтгэгдэлүүд