Ачилтын талбайн танилцуулга
Түр ачилтын талбайн танилцуулга
Төмөр замаар тээвэрлэх нүүрсийг вагонд ачих байгууламж бүхий “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийн /ТНАЛТ/ бүтээн байгуулалтыг мастер төлөвлөгөөний дагуу 2023 оны 12 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. ТНАЛТ-ийг ашиглалтад оруулахаас өмнө компанийн “Төмөр замын тээврийн хөгжлийн хөтөлбөр 2050”-ийн дагуу Тавантолгой өртөөний тойрог замын урд хэсэгт чингэлэгтэй болон задгай нүүрсийг вагонд ачих Түр ачилтын талбайг “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран байгуулсан.
Түр ачилтын талбай нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3-р багт орших “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн лицензийн талбай, Тавантолгой өртөөний ачилтын тойрог замын урд хэсэгт байрлах бөгөөд өдгөө Тавантолгойн орд газраас Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Цогтцэций чиглэлийн төмөр замаар тээвэрлэх ачааны ачилт, буулгалтын үйл ажиллагааг тус талбайд зохион байгуулж байна.
Түр ачилтын талбай нь нийт 11 га хэмжээтэй, жилд 10 сая.тн ачаа боловсруулах хүчин чадалтай, Тавантолгойн бүлэг ордоос ачигдан ирсэн нүүрсийг талбайд буулган хураах, чингэлэгтэй галт тэргэнд ачих 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай байгууламж юм. Чингэлгийн болон нурмаг ачааны 2 талбайтай бөгөөд нийт 65 вагоны ачилт, буулгалтын фронттой, хүнд даацын авто чингэлэг ачигч болон ковш ашиглан ачилт, буулгалтын ажиллагааг гүйцэтгэж байна.
Сэтгэгдэлүүд