ТӨМӨР ЗАМЫН САЛБАРТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИНЭ
“Европын төмөр зам, дэд бүтцийн хамтын нийгэмлэг” (CER) болон “Европын тээврийн ажилчдын холбоо” (ETF) хамтран “Төмөр зам дахь эмэгтэйчүүд” хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Уг хэлэлцээр “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас улбаалан гурван жил гаруйн хугацаанд яригдсаны үр дүнд ийнхүү хэрэгжих түвшинд хүрсэн байна.
Энэхүү хэлэлцээр хэрэгжсэнээр төмөр замын салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хүйсийн тэгш байдлыг бий болгох, ажлын байрыг хамгаалах, хөдөлмөрийн ижил тэгш байдлыг хангах зохицуулалт бий болох аж. Мөн энэ салбарын эмэгтэйчүүдийг идэвхжүүлэх, ажил, хувийн амьдралаа хэрхэн уялдуулах, албан тушаал ахиж, карьераа хөгжүүлэх, тэгш цалин хангамж хүртэх, эрүүл мэнд, аюулгүй байдал, ажиллах орчны сайжруулалт, хүйсээр ялгаварлан гадуурхахаас урьдчилан сэргийлэх зэрэг нийгмийн олон салбар чиглэлүүдэд анхаарч ажиллахаар тусгасан байна.
Эх сурвалж: https://www.globalrailwayreview.com/news/129518/women-in-rail-agreement-signed-implementation/
Орчуулсан: М.Анударь
Сэтгэгдэлүүд