ХАБЭА

   “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, шалгалт авах журам батлах тухай” Хөдөлмөрийн сайдын А/370 дугаар тушаалыг үндэслэн  бүх төрлийн ажлын байранд ажиллагчдад аюулгүй ажиллах, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай ХАБЭА-н суурь болон хууль эрх зүйн ойлголтыг өгөхөд энэхүү сургалтын хөтөлбөр чиглэнэ.

 Сургалтаар зайлшгүй эзэмшсэн байх мэдлэг, хандлага

  1. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод хүргэж болзошгүй аюулыг таньж илрүүлэх, урьдчилан сэргийлэх талаарх ерөнхий ойлголт;
  2. Мэргэжлээс шалтгаалсан өвчлөл үүсгэж болзошгүй ажлын байрны сөрөг хүчин зүйлсийг таньж илрүүлэх, урьдчилан сэргийлэх талаарх ерөнхий ойлголт;
  3. Хөдөлмөрийн болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн талаарх ерөнхий мэдлэг;
  4. Ажлын байран дахь осол, өвчлөлд хүргэж болзошгүй хүчин зүйлсийг илрүүлэх, мэдээлэх, арилгах арга хэмжээнд идэвхтэй оролцох хандлага.

Сургалтын сэдэв

  1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай ерөнхий ойлголт
  2. Хөдөлмөрийн тухай хууль
  3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль
  4. Үйлдвэрлэлийн осолд хүргэдэг аюултай хүчин зүйлс, урьдчилан сэргийлэлт
  5. Ажлын байран дахь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийн төрлүүд, мэргэжлээс шалтгаалсан өвчин /МШӨ/
  6. Ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгслийн төрлүүд, зохистой хэрэглээ
  7. Ажлын байран дахь осол, өвчлөл үүсгэж болзошгүй хүчин зүйлсийг таньж илрүүлэх, мэдээлэх, урьдчилан сэргийлэхэд ажилтны үүрэг, оролцоо
  8. Ажил эхлүүлэхээс өмнө эрсдэлийн үнэлгээ хийх арга, практик дадлага
  9. Онцгой байдалд хэрэгжүүлэх арга хэмжээ, гамшгийн бэлэн байдал
  10. Осолд өртөгсдөд үзүүлэх анхны тусламж
  11. Ажилтны зан үйлтэй холбоотой өвчлөл, түүний урьдчилан сэргийлэлт.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *