ХЯТАДЫН ХУРДНЫ ГАЛТ ТЭРЭГ ХАМГИЙН ХҮЙТЭН БҮС НУТГААР АМЖИЛТТАЙ АЯЛЖЭЭ

     Хятадын хамгийн хүйтэн гэгдэх Хармөрөн мужийн Мү Данжяан болон Жямүси хотын хооронд аялах хурдны галт тэргийг ашиглалтад оруулж, анхны аяллаа хийжээ. Галт тэрэг 250 км/цагийн хурдтай аялах бөгөөд дээрх чиглэлийн замыг 2 цаг 10 минутад туулах аж.  
     Хятадын төмөр замын “Харбин товчоо групп” ХХК-ийн төслийн Ерөнхий инженер Ню Ёнпинийн танилцуулснаар Хятадын хурдны галт тэрэг хариуцсан мэргэжилтнүүд төслийн өрөнхий зураглалаа хахир хүйтэн цаг агаарт зохицуулан гаргажээ. Уг хурдны галт тэргийг хүйтэн цаг агаарт тэсвэртэй дохиолол холбооны цахилгаан төхөөрөмжөөр тоноглож, цас хайлуулах хамгийн сүүлийн үеийн систем суурилуулсан байна. Ингэснээр -40 градусын хүйтэн бүс нутагт өндөр хурдаар зорчиход аюулгүй гэж үзжээ.


Эх сурвалж: https://baijiahao.baidu.com/s?id=1718380143512241403&wfr=spider&for=pc
Орчуулсан: Б.Мэнд-Амар

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *