ХЯТАД-ЕВРОП ЧИГЛЭЛД ГАЛТ ТЭРЭГНИЙ ШИНЭ ШУГАМ НЭЭГДЖЭЭ
Хятадаас Европыг чиглэсэн тусгай галт тэрэг цахилгаан хэрэгсэл болон цахим худалдааны бараа бүтээгдэхүүн ачин, Германы Манхайм хот руу хөдөлжээ. Тус галт тэрэг Хятадын Чан-Ань боомтоос аяллаа эхлүүлж, Манжуур, Санкт Петербург зэрэг хотоор дамжин, Германы Манхаймд хүрэх бөгөөд 13 мянга орчим км замыг 16-18 өдөрт туулах юм байна.
Энэ нь Сы-Ань олон улсын боомтын өргөн царигаар Польшийн Славков болон ОХУ-ын Калининградаар дамжин Мукланд хүрч, цаашлаад Европ руу чиглэсэн өөр нэг шинэ зам болж байгаагаараа онцлог аж.
Хятад-Европын Чан-Ань боомтоос 2021 онд нийт 3800 гаруй галт тэргийг аялуулж, 3 сая орчим тонн ачаа тээвэрлэн, олон улсын ачаа тээврийн гол шугамын тоог 16 хүртэл нэмэгдүүлжээ. Ингэснээр Евразийг бүхэлд нь хамарсан байна.
Эх сурвалж: https://finance.sina.com.cn/tech/2022-01-01/docikyamrmz2568266.shtml
Орчуулсан: Б.Мэнд-Амар
Сэтгэгдэлүүд