Тавантолгой өртөө

Тавантолгой өртөө нь Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Тавантолгойн бүлэг орд газрын нүүрсийг тээвэрлэх зорилгоор баригдсан стратегийн өндөр ач холбогдол бүхий байгууламж. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Цогтцэций чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг удирдахаас гадна 6 зөрлөгийг алсаас удирдан ажилладаг.

Тавантолгой өртөө нь удирдлагын автоматжуулсан ажлын байртай ба галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын систем /СТС/, өртөөний удирдлагын систем /ОСС/, бүх өртөө, зөрлөгийг хянах зориулалт бүхий камерын хяналтын систем /CCTV/, автомат зурмагийн программ, хөдлөх бүрэлдэхүүний хяналтын систем /5Т/, аюулгүй байдлын систем /SCADA/, зам сумын хяналтыг гол тоологчийн системүүдээр тоноглосон. Зүтгүүрийг галт тэрэгнээс салгахгүйгээр Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, Ухаа худгийн тойрог салбар замуудаас вагонуудад 24 цагийн турш нүүрс ачуулж, тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэдгээрээ бусад өртөөдөөс онцлогтой.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *