Зөрлөг
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Хайрхан, Хангай, Урт-гол, Оюут, Шинэ-ус, Хулант зэрэг нийт 6 зөрлөгтэй.
Зөрлөгүүд тус бүр нь тэгш, сондгой чиглэлд нэг хоорондын замтай, цахим хагас автомат хориглолоор тоноглогдсон. Галт тэрэг хүлээн авч явуулах 2, аж ахуйн галт тэргэнд зориулагдсан 1, мухар 1 нийт 4 замтай. Замын дундаж хэвгий 1,5 o/oo. Зөрлөгийн автоматжуулсан ажлын байр нь камерын хяналтын систем CCTV, аюулгүй байдлын SCADA систем, гол тоологчийн системүүдээр тоноглогдсон. Зөрлөгийн удирдлагыг Тавантолгой өртөөний удирдлагын төвөөс шилжүүлэх боломж бүхий алсын удирдлагын дохиолол, холбооны системээр тоноглосон.
Зөрлөг тус бүрд зөрлөгийн дарга, замын бригад, замчин, холбооны механик зэрэг ажилтан, албан хаагчид галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Сэтгэгдэлүүд