АЮУЛ, ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ТОГТМОЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажилчдад зориулан, тогтмол зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтад Суурь бүтцийн газрын Зам, барилгын хэлтсийн инженер, техникийн ажилтнууд хамрагдлаа.

Сургалтыг ХАБЭА-н хууль, ХАБЭА-н соёл, Манлайлал, Анхны тусламж, Аюулгүй ажиллагааг хэрхэн зохион байгуулах, Төмөр замын аюултай бүсэд ажиллах аюулгүй ажиллагааны заавар, Галын аюулгүй байдлыг хангах, гал түймрээс урьдчилан сэргийлэх, анхны тусламжийг хэрхэн цаг алдалгүй, зөв, шуурхай зохион байгуулах, Компанийн тээврийн хэрэгслийн ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа зэрэг сэдвийн хүрээнд явуулж байна.

Тавдугаар сарын 03-ны өдрийн байдлаар давтагдсан тоогоор 678 ажилтан ээлжит болон ээлжит бус давтан зааварчилгааг авч, байгууллагын хэмжээнд үйлдвэрлэлийн осол 0 үзүүлэлттэй, аливаа аюул ослоос урьдчилан сэргийлэх ажлыг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *