ДЭЛХИЙН “ХАМГИЙН УДААН” БУУХИА ГАЛТ ТЭРЭГ
Дэлхийн “хамгийн удаан” буухиа галт тэрэг Glacier Express (GEX) нь Швейцарийн Альпийн нурууны төв хэсэгт орших Андерматтаар дамжин Зерматт, Сент-Мориц хэмээх хоёр том уулын төмөр замын буудлуудыг холбодог.
Тус галт тэрэг нь өндөр хурдных гэдэг утгаараа "экспресс" биш, харин зорчигчдыг шууд буюу замдаа зогсохгүйгээр зорьсон газар нь хүргэдгээрээ онцлог аж. Мөн нэг эгнээнд нэг л хүн суух зориулалттай, 291 км замыг 8 цагийн турш туулдаг байна.
Эх сурвалж: https://en.wikipedia.org/wiki/Glacier_Express
Сэтгэгдэлүүд