ДАРАЛТАТ САВЫГ ТӨХӨӨРӨМЖЛӨХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНД СУРАЛЦЛАА
“Тавантолгой төмөр зам” ХХК, “Цог-зориг” сургалтын төвтэй хамтран Тавантолгой, Гашуунсухайт өртөө болон зөрлөгүүдийн ажилчдад зориулан даралтат савыг төхөөрөмжлөх тухай сургалтыг зохион байгуулав.
Цистерн торх, баллон зэрэг даралтат савтай ойр ажилладаг техникийн ажилтнуудын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, ажлын зөв дадлыг хэвшүүлэх зорилготой бөгөөд өртөө, зөрлөгүүдийн эрсдэлтэй ажлын байран дахь ажилтнуудыг бүрэн хамрууллаа. Сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны батлагдсан хөтөлбөрийн дагуу “Цог-зориг” сургалтын төвийн Сургагч багш, Монгол Улсын Зөвлөх инженер Ж.Оюунцэцэг онолыг танхимд, дадлагыг ажлын байранд явуулж, улсын хэмжээнд мөрдөгдөж буй аюулгүй ажиллагааны дүрмийн талаар нэгдсэн мэдлэг, ойлголтыг өгөв.
Сэтгэгдэлүүд