ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Автобусны түрээсийн үйлчилгээ

Тендер шалгаруулалтын дугаар: ТТЗ/202302098

“Тавантолгой төмөр зам” ХХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Тавантолгой өртөө”, Ханбогд сумын “Гашуунсухайт өртөө”-нд ээлжээр ажилладаг албан хаагчдыг аюулгүй тээвэрлэх тээврийн үйлчилгээ –ыг үзүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Үгүй

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба Төсөвт өртгийн 0,5 хувь буюу 1,792,955₮ /Нэг сая долоон зуун ерэн хоёр мянга есөн зуун тавин таван төгрөг/-с багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 

Тендерийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 30 минут –аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 12 цаг 00 минут -д зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: Үгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Тендерийн баримт бичиг болон ажлын даалгавартай холбоотой тодруулгыг ww.tender.gov.mn  цахим хуудсаар авна уу.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол /14230/, Нарны зам-62, Юнион Бюлдинг Б блок, 11 давхарт, утас: 976+77777727+507

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *