“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД МОД ТАРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр /2023.05.13/ Зам, тээврийн хөгжлийн яам болон ИНЕГ, УБТЗ ХНН, АТҮТ, ГТХЗНТ, МТЗ ТӨХК, "Тавантолгой төмөр зам" ХХК зэрэг яамны харьяа байгууллагуудын нийт 400 орчим ажилтан хурдны зам дагуу нарс, улиас модны 250 суулгац тарилаа.

Жил бүрийн 05 дугаар сарын хоёрдугаар долоо хоногийн бямба гарагт тохиодог “Үндэсний мод тарих өдөр”-өөр Зам, тээврийн хөгжлийн яам, харьяа байгууллагуудын хамтаар мод тарих ажлыг тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн хүчин чармайлтыг тууштай дэмжин ажиллаж байна.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *