ХЭМАБ-ЫН МЭРГЭЖИЛТЭН Б.ШҮРЭЭ ХҮНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ УЧРААС АЖИЛДАА ДУРТАЙ:

Миний мэргэжил ажилтнууддаа аюул, эрсдэлийн талаарх ойлголтыг тогтмол өгч, анхааруулж ажилладгаараа онцлог. Хүний төлөө ажилладаг учраас би ажилдаа дуртай.

ОХУ-ын Эрхүүгийн Зам харилцааны их сургуулийг Хөдлөх бүрэлдэхүүний инженер мэргэжлээр 5 жил Засгийн газрын тэтгэлгээр сурч, 2018 онд төгссөн. Төгсөж ирээд “УБТЗ” ХНН-ийн Вагон ашиглалтын депогийн харьяа Багануур техник үйлчилгээний газарт вагон үзэгч, засварчин, 2019 оноос технологи, вагоны бүрэн бүтэн байдал хариуцсан инженер, 2021 оноос ХАБЭА хариуцсан инженерээр ажилласан. 2022 оноос Монгол Улсын анхны I зэрэглэлийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажилд гар бие оролцож, хамт олныхоо хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Ер нь бүх шатны ажилтан бүр нэгнийхээ ажлын хүндрэлийг ойлгож, хүндэтгэж, хамтран ажиллах нь хамгийн чухал. Харилцан хүндлэлээс байгууллагын соёл оршин тогтнодог.

Манай компани сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн ажиллаж байгаа нь олон улсын жишигт нийцэж, ажилтны бүтээмжийг дээшлүүлсэн маш олон давуу талтай. Компанийн хамт олон, найз нөхдөдөө баярлаж явдгаа илэрхийлье. Монгол Улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, шинэ түүхийн нэгээхэн хэсгийг хамт бичилцэж байгаа өөрөөрөө бахархаарай гэж хүсье.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *