ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ИНЖЕНЕР Б.АЗБАЯР: МАНАЙ ДЕПО ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ХАМГИЙН ШИНЭЛЭГ ЗАСВАРЫН ТӨВ

Би “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Зүтгүүрийн аж ахуйн хэлтэст тоног төхөөрөмжийн инженерээр ажилладаг. Зүтгүүрийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар саатал гарах, эвдэрсэн тохиолдолд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хариуцдаг.

Миний бие ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн Механик инженерийн ангийг 2014 онд төгссөн. Төмөр замын салбарт ажиллаж эхлэхээсээ өмнө барилгын компанид ерөнхий менежер, Говьсүмбэр аймгийн Залуучуудын холбооны тэргүүн гэх мэт хувийн болон олон нийтийн ажил эрхэлж байсан. Мөн уул уурхайн тоног төхөөрөмжийн явуулын засварын газрыг гардан ажиллуулж байлаа.

Монголын ард түмний хөрөнгөөр, Монгол инженерүүдийн ур ухаанаар цогцолсон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам хэмээх зууны шилдэг бүтээн байгуулалтын өчүүхэн нэг хэсэг нь болж яваадаа маш их баярлаж, бахархдаг. Манай төсөлд сүүлийн үеийн бүхий л хагас болон бүрэн автомат техник технологи, тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Тухайлбал манай депо Монгол Улсын хэмжээнд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, зүтгүүр болон вагоны бүхий л засвар үйлчилгээг хийх боломжтой, хамгийн шинэлэг хөдлөх бүрэлдэхүүний засварын төв юм. Энэ бүхнийг хийж бүтээсэн чадварлаг хамт олондоо баяр хүргэж, ажлын их амжилтыг хүсье.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *