АХЛАХ МЕХАНИК ИНЖЕНЕР Г.БАТСУУРЬ: ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМ САЛБАРТАА ШИНЭ СТАНДАРТ ТОГТООСОН

Төмөр замын машин механизмын ашиглалтын инженер нь төмөр замын дээд, доод бүтцийг шинээр барьж байгуулах, төмөр замын урсгал болон төлөвлөгөөт засвар үйлчилгээнд ашиглагдах төмөр зам дээр өөрөө явагч замын машин механизм, газар шорооны ажлын хүнд машин механизмыг ажиллуулдаг. Цаашлаад тэдгээрт нарийн тохиргоо үйлчилгээк хийх ажлын аргачлалыг боловсруулж, галт тэргийг тогтоосон хурдаар өнгөрүүлэхийн тулд хамгийн богино хугацаанд шаардлагатай замын багаж материал, тоног төхөөрөмжийг тээвэрлэж, товлосон газар хүргэх, төмөр замын зам засварын машин механизмаар илэрсэн гэмтлийг богино хугацаанд засах нь бидний ажлын онцлог юм.

Би 2009 онд Төмөр замын дээд сургуулийг “Төмөр замын машин механизмын ашиглалтын инженер” мэргэжлээр төгсөөд УБТЗ ХНН-ийн Замын 3-р ангид замчин, бригадын дарга, 2012-2021 онд Замын 1-р ангид дрезиний машинчаар ажиллаж байгаад 2021 оны 08 дугаар сараас “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Суурь бүтцийн газрын Зам барилгын хэлтэст Ахлах механик инженерээр ажиллаж байна.

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам нь 1 дүгээр зэрэглэлийн, уулзваргүй гэдгээрээ салбартаа шинэ стандарт тогтоож, олон шинэ инновац нэвтрүүлж, монголын төмөр замын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргасан түүхэн бүтээн байгуулалт болсон. Хамгийн сүүлийн үеийн цахилгаан багаж, замын машин механизм ашигласан нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн. 

Монгол Улсынхаа төмөр замын салбарын хөгжлийг түүчээлж байгаа “Тавантолгой төмөр зам” компанийнхаа хамт олон болон бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан бүх хүмүүстээ ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ нийт төмөр замчдадаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг өдөр тутамдаа мөрдөж, хэрэгжүүлж ажиллахыг уриалъя!

Сэтгэгдэлүүд

Номио Хариулах

Зүтгүүр зүтгүүрийн аж ахуй гэж яг юу хийдэг юм бол

Номио Хариулах

Зүтгүүт зүтгүүрийн аж ахуй (төмөр замын инженер) гэж яг юу хийдэг юм бол.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *