ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Огноо: 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг боловсруулах зөвлөх үйлчилгээ
Тендер шалгаруулалтын нэр: ТТЗ/202302136
- “Тавантолгой төмөр зам” ХХК нь “Нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг боловсруулах зөвлөх үйлчилгээ”-г хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Тавантолгой Төмөр Зам” ХХК-ийн үйл ажиллагааны онцлогт тохируулан, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, Тээврийн тухай хууль болон тухайн салбарт мөрдөгдөж буй бусад хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, Сангийн яамны журам, дүрэм, заавар аргачлалуудын агуулга, үзэл санаа, салбарын онцлогийг тусгасан нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах.
- Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.
-
- Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь Монгол Улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангасан байх шаардлагатай бөгөөд хангасан болохыг баталсан албан бичиг ирүүлнэ.
- Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;
- Татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй тухай тодорхойлолтыг цахим системээс шалгана.
- Шүүхийн тусгай архивын лавлагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг цахим системээс шалгана;
- 2022 оны борлуулалтын орлогын хэмжээ нь төсөвт өртгийн 100%-иас багагүй байх;
- 2022 оны санхүүгийн аудитын дүгнэлт ирүүлэх;
- 2022 онд ашигтай ажилласан байх;
- 2022 оны ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтаар ирүүлэх;
- Компанийн захирал болон Нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг боловсруулахад санал болгож буй мэргэшсэн нягтлан бодогчид нь мэргэжлийн ёс зүйн алдаа гаргаагүй талаар Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (ММНБИ)-ийн тодорхойлолт ирүүлэх;
- Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10:00 цагаас өмнө цахим хэлбэрээр ирүүлнэ үү.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнион бюлдинг В блок, 11-р давхар. Утасны дугаар: 976+77777727
Сэтгэгдэлүүд