Р.СЕМСЕР: ВАГОНЫ ИНЖЕНЕР МЭРГЭЖИЛ НЬ ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ НАЙДВАРТАЙ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭДЭГ
Р.СЕМСЕР: ВАГОНЫ ИНЖЕНЕР МЭРГЭЖИЛ НЬ ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ НАЙДВАРТАЙ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭДЭГ
/”Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Вагоны аж ахуйн хэлтсийн Ашиглалтын инженер/
Вагоны инженер мэргэжил нь төмөр замын тээврийн салбарын үндсэн ажил мэргэжлүүдийн нэг бөгөөд ачааны вагоны техникийн үйлчилгээ, засварыг хариуцаж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг найдвартай хангах үүрэг хүлээдэг, хариуцлага өндөртэй мэргэжил юм.
Би ОХУ-ын Санкт-Петербург хотын Зам Харилцааны Их Сургуулийг 1995 онд төгсөж, Вагоны инженер мэргэжлээр 19 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд вагон үзэгчээр 2 жил, УБТЗ ХНН-ийн Техник үйлчилгээний газрын даргаар 9 жил, Вагоны аж ахуй хариуцсан хяналтын байцаагчаар 6 жил ажилласан.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь хүнд даацын, уулзваргүй төмөр зам гэдгээрээ онцлог төдийгүй цахим автомат хориглол, хөдлөх бүрэлдэхүүний аюулгүй байдлын хяналтын 5Т системтэй. ОХУ-ын Тихвиний вагоны үйлдвэрт үйлдвэрлэсэн, засвар хоорондын хугацааг уртасгасан, ашиглалтын найдваржилт өндөртэй, даац oихтэй ачааны вагонуудыг ашиглаж байгаагаараа Монгол Улсын төмөр замын тээврийн салбарт анхдагч нь учраас хөгжил дэвшлийн хувьд бусад төмөр замуудаас ихээхэн ялгаатай.
Энэ жил “Тавантолгой төмөр зам” ХХК үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ой тохиож байна. Манай хамт олон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл, Гашуунсухайт шилжүүлэн ачих терминал, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв гэх мэт Монгол Улсад өмнө хийгдэж байгаагүй томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Эдгээр томоохон бүтээн байгуулалтад өөрийн оюун ухаан, бие сэтгэлээ дайчлан ажиллаж яваа хүчирхэг хамт олондоо баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг ерөөе.
Сэтгэгдэлүүд