МЭНДЧИЛГЭЭ

Монгол түмэндээ Төрт ёсны их баяр Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг нийт Тавантолгой төмөр замчдынхаа халуун сэтгэлийн хоймроос өргөн мэндчилье.

Манай компани стратегийн өндөр ач холбогдолтой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авч, төсөл хэрэгжүүлэгчээс төмөр замын тээврийн компани болон өргөжин хөгжиж байгааг тэмдэглэхэд таатай байна.

Бид энэ онд Гашуунсухайт шилжүүлэн ачих терминал, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв зэрэг Монгол Улсад томоохонд тооцогдох төслүүдээ ашиглалтад оруулахын зэрэгцээ Монгол Улсад төмөр замын хоёрдахь гарцыг нээх Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийн Техник, эдийн засгийн үндэслэл, иж бүрэн зураг төслийг боловсруулж дуусган, ирэх онд бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр ажиллаж байна.

Та бүхэн минь,

ЕСӨН ХӨЛТ ТУГАА ӨРГӨЖ

ЕРӨӨЛ ДҮҮРЭН НААДААРАЙ

ЕСӨН ЦАГААН ХҮСЛЭЭ ДЭЛГЭЖ

ЕРТӨНЦИЙГ ГАЙХУУЛАН НААДААРАЙ

“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *