ТАВЦАНТ ВАГОН ТҮРЭЭСЛЭХ ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА
“Тавантолгой төмөр зам” ХХК өөрийн эзэмшлийн тавцант вагон түрээслүүлэх тул түрээслэх хүсэлтэй хувь хүн, хуулийн этгээдийг битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна. Үнийн саналын хамт дараах материалыг ирүүлнэ. Үүнд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, захирлын иргэний үнэмлэхийн хуулбар, НӨАТ төлөгч бол НӨАТ төлөгчийн гэрчилгээний хуулбар, /хувь хүн бол иргэний үнэмлэхийн хуулбар/,
- Вагон түрээслэх үед гарах сэлгээ, таталт тавилтын болон бусад гарах зардлыг бүрэн хариуцахаа баталсан албан бичиг,
- Түрээсэлсэн вагоны техникийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцахаа баталсан албан бичиг,
- Түрээсэлсэн вагоныг өвлийн тээвэрлэлтэд бэлтгэх зардлыг хариуцахаа баталсан албан бичиг,
- Вагон түрээслэх гэрээ байгуулсан тохиолдолд гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй үнэ тогтмол байхыг баталсан албан бичиг,
- Төлбөрийг 100% урьдчилан төлөхөө баталсан албан бичиг.
- 1 вагоныг түрээслэх 1 хоногийн түрээсийн үнийг төгрөгөөр илэрхийлж ирүүлнэ
- 1 этгээдэд түрээслүүлэх вагоны тоо: 50
- Түрээслүүлэх вагоны байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум Тавантолгой өртөө
- Ирүүлэхийг шаардсан материалуудаас дутуу ирүүлсэн бол тус үнийн саналаас татгалзах үндэслэл болно.
ЖИЧ: Шаардлага хангасан материал ирүүлсэн оролцогчдоос өндөр үнэ санал болгосон этгээдтэй гэрээ байгуулах бөгөөд вагон түрээсийн гэрээг 1 сараар байгуулж, шаардлагатай бол түрээсийн хугацааг нэг нэг сараар сунгаж болно.
Үнийн санал ирүүлэх огноо, цаг: 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10:30-11:00 цаг. /заасан цагаас хоцорсон тохиолдолд тухайн саналыг хүлээн авахгүй/
Үнийн санал ирүүлэх газрын хаяг: УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол /14230/, Нарны зам-62 Юнион Бюлдинг, Б блок 11 давхар “Тавантолгой төмөр зам” ХХК, Худалдан авах ажиллагааны хэлтэс
Материал нээх огноо, газар: Нээлтэд оролцохыг сонирхсон этгээдүүдийг байлцуулан 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 11:15 цагт “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хурлын зааланд нээнэ.
Холбоо барих: 9999-1833
Түрээслүүлэх вагоны техникийн үзүүлэлт
д/д |
Техникийн үзүүлэлт |
Утга |
1 |
Даац, тн |
80 |
2 |
Хувийн жин, т |
19,5±0,5 |
3 |
Голын тоо, ш |
4 |
4 |
Хос дугуйнаас зам төмөрт үзүүлэх ачаалал, кН /тс/ |
245/25/ |
5 |
Вагоны урт, мм
|
14620±25 13400 |
6 |
Вагоны өргөн, мм |
2984 |
7 |
Вагоны баз, мм |
9720 |
8 |
Вагоны өндөр, мм /зам төмрийн толгойноос/ |
1297 |
9 |
Авто угсрааны тэнхлэгийн өндөр, мм /зам төмрийн толгойноос/ |
1040-1080 |
10 |
Оврын төрөл ГОСТ 9238-2013
|
0-ВМ 02-ВМ |
11 |
Хийцийн хурд, км/цаг |
120 |
12 |
Чингэлэг бэхлэх тулгуурын тоо, ш
|
12 4 |
Сэтгэгдэлүүд