
ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА
ХАГАС ВАГОН ТҮРЭЭСЛЭХ ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА
2023.10.11 Улаанбаатар хот
“Тавантолгой төмөр зам” ХХК эзэмшлийн вагон түрээслүүлэх тул түрээслэх хуулийн этгээдийг битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна. Үнийн саналын хамт дараах материалыг ирүүлнэ. Үүнд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, захирлын иргэний үнэмлэхийн хуулбар, НӨАТ төлөгчийн гэрчилгээний хуулбар,
- Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх. (Тээвэрлэсэн ачааны хэмжээ гэх мэт)
- Вагон түрээслэх үед гарах сэлгээ, таталт тавилтын болон бусад гарах зардлыг бүрэн хариуцахаа баталсан албан бичиг,
- Түрээсэлсэн вагоны техникийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцахаа баталсан албан бичиг,
- Түрээсэлсэн вагоныг өвлийн тээвэрлэлтэд бэлтгэх зардлыг хариуцахаа баталсан албан бичиг,
- Вагон түрээслэх гэрээ байгуулсан тохиолдолд гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй тогтмол байхыг баталсан албан бичиг,
- Вагоныг дамжуулан түрээслэхгүй тухай албан бичиг,
- Төмөр замаар ачаа тээвэрлэж байсан эсэхээ нотлох гэрээ хэлцлийн хуулбар ирүүлэх,
- Нэг сарын түрээсийн төлбөрийг 100% урьдчилан төлөхөө баталсан албан бичиг болон 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дансны үлдэгдлийн мэдээлэл ирүүлэх.
- Түрээслүүлэх вагоны мэдээлэл: 50 ширхэг вагон, Нэг өдрийн түрээсийн босго үнэ 135,000.0 төгрөгөөс доошгүй байна.
- Санхүүгийн тайлан ирүүлэх.
- Татварын өргүй тухай тодорхойлолт ирүүлэх,
- Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төлөгчийн бүртгэл ирүүлэх.
- Ирүүлэхийг шаардсан материалуудаас дутуу ирүүлсэн бол тус үнийн саналаас татгалзах үндэслэл болно.
ЖИЧ: Шаардлага хангасан материал ирүүлсэн оролцогчдоос өндөр үнэ санал болгосон этгээдтэй гэрээ байгуулах бөгөөд вагон түрээсийн гэрээг гурван сарын хугацаатай байгуулж, шаардлагатай бол түрээсийн хугацааг сунгаж болно.
Үнийн санал ирүүлэх огноо, цаг: 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11:00 цаг хүртэл. /заасан цагаас хоцорсон тохиолдолд тухайн саналыг хүлээн авахгүй/
Үнийн санал ирүүлэх газрын хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол /14230/, Нарны зам-62 Юнион Бюлдинг, Б блок 11 давхар “Тавантолгой төмөр зам” ХХК, Худалдан авах ажиллагааны хэлтэс
Материал нээх огноо, газар: Нээлтэд оролцохыг сонирхсон этгээдүүдийг байлцуулан 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11:15 цагт “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хурлын зааланд нээнэ.
Холбоо барих: 77777727
12-9853 /50ш/ |
|
Нэршил, нэгж |
утга |
1. Даац, т |
75 |
2. Хувийн жин, т |
24,5± 0,5 |
3. Эзэлхүүн, м³ |
92 |
4. Авто угсраануудын тэнхлэг хоорондох зай, мм |
13920±25 |
5. Вагоны өргөн, мм |
3190 |
6. Вагоны өндөр, мм /зам төмрийн толгойноос/ |
3780 |
7. Хийцийн хурд, км |
120 |
8. Вагоны баз, мм |
8650 |
9. Тэргэнцрийн төрөл |
18-9855 |
10. Хос дугуйнаас зам төмөрт үзүүлэх ачаалал, кН /тс/ |
250 /25/ |
Сэтгэгдэлүүд