“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.БУДБАЯР 100 ХОНОГИЙН АЖЛЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирлын зөвлөлийн хурал өнөөдөр /2023.10.31/ боллоо. Тус хурлаар гүйцэтгэх захирал Н.Будбаяр томилогдсоноос хойш 100 хоногийн ажлын тайлангаа танилцуулав. Тэрбээр энэхүү хугацаанд удаашралтай байсан төсөл хөтөлбөрүүдийн явц тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, компани алдагдалтай ажиллах бус ашиг орлоготой ажиллах, хил холболтын төмөр замын ажлыг урагшлуулах зэрэгт онцгой анхаарч ажилласнаа дурдаад цаашид хэрэгжүүлэх бодлого төлөвлөгөөгөө танилцууллаа.
Сэтгэгдэлүүд