“RAILWAY MONGOLIA 2023” ТӨМӨР ЗАМЫН САЛБАР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

         Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт Тээврийн долоо хоног 2023 олон улсын форум хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 2023 оны 11дүгээр сарын 07-ний өдрийн арга хэмжээ “Railway Mongolia 2023-төмөр замын салбарын өдөр өнөөдөр”-өөр эхэлж УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Монгол Улсын төмөр замын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж сэдвээр илтгэл танилцуулав.

      Тэрбээр илтгэлдээ хил холболтын төмөр замууд баригдаж, шинэ гарцууд нээгдсэнээр 2030 он гэхэд төмөр замын хүчин чадал жилд 180 сая тонн болж нэмэгдэхийг онцоллоо.

Үүний дараа “Railway Mongolia 2023” төмөр замын салбар хуралдааны эхний хэлэлцүүлэг явагдлаа.

Хэлэлцүүлэгт Модератораар Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х. Итгэлт,

Панелистуудаар

         Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт

         Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин

         ОХУ-ын Тээврийн орлогч сайд, Төрийн нарийн бичгийн дарга Зверев Дмитрий Станиславович

      НҮБ-ын Ази номхон далайн эдийн засаг нийгмийн комиссын Тээврийн хэлтсийн Эдийн засгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Сандийп Раж Жэйн

    Олон улсын төмөр замын ажиллагааны байгууллагын төмөр замуудын хамтын ажиллагааны хороон дарга Мирослав Антонович нар оролцож Монгол Улсын төмөр замын сүлжээг өргөжүүлэх, хил холболтын төмөр замын ажлыг эрчимжүүлэх, тээврийн тоо хэмжээг нэмэгдүүлэх, хоёр дахь боомтоор тээвэрлэлт хийх зэрэг сэдвээр санал солилцлоо.

      Энэ өдрийн арга хэмжээ “Дэлхийн төмөр замын салбарын хөгжил, чиг хандлага”, “Хүнд даацын төмөр замын дэвшилтэт технологи”,” Монгол Улсын төмөр замын салбарт тулгамдаж буй асуудал” зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлгээр үргэлжилнэ.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *