ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ГҮҮРЭН БОЛОН НҮХЭН ГАРЦУУДАД МОНИТОРИНГИЙН АВТОМАТ КАМЕР СУУРИЛУУЛЛАА

“Тавантолгой төмөр зам” ХХК нь Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан байгальд ээлтэй

шугаман дэд бүтцийн бүтээн байгуулалтын чиглэлд хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Санамж бичгийн хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дагуух гүүрэн, нүхэн гарцуудаар зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хийж байгаа эсэхийг хянах, тандан судлахаар  25 байршилд 69 камер суурилууллаа.

Үүнээс мал амьтны 9 нүхэн гарц дээр 9 камер, Жаазан хэлбэрийн 8 гүүр дээр 8 камер, дам нуруут 7 гүүрний тулгуур баганад 52 камер тус тус суурилууллаа.

Суурилуулсан автомат камер нь Тайланд улсад үйлдвэрлэсэн, BUSHNELL брэндийн 24 мегапиксел нягтаршлаар зураг авах хүчин чадалтай, 15-20 метрт хөдөлгөөн мэдэрч 3 секундийн давтамжтай 3 зураг, 1 бичлэг дарааллаар мэдээлэл хадгалдаг, 3 сарын хугацаанд цэнэгээ барих тэжээлтэй. Гурван сарын давтамжтайгаар дата мэдээлэл цуглуулж, шугаман дэд бүтцүүдийг зэрлэг амьтдад ээлтэй хөгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн өөрчлөлтүүд, стандарт, журам зэргийг сайжруулахад хамтран ажиллах. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дагуу хийгдсэн гүүрэн, нүхэн гарцуудыг зэрлэг амьтад ашиглах байдлыг тандан судлах зорилготой юм.

Сэтгэгдэлүүд

Баттулга Хариулах

Маш сайн ажил хийжээ. Энэ бол олон улсад үнэлэгдэх ажил болж

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *