ХАГАС ВАГОН ТҮРЭЭСЛЭХ ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

2023.11.29                                                                                                       Улаанбаатар хот

“Тавантолгой төмөр зам” ХХК өөрийн эзэмшлийн хагас вагон түрээслүүлэх тул түрээслэх хуулийн этгээдийг битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна. Үнийн саналын хамт дараах материалыг ирүүлнэ. Үүнд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, захирлын иргэний үнэмлэхийн хуулбар, НӨАТ төлөгчийн гэрчилгээний хуулбар,
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх. (Тээвэрлэсэн ачааны хэмжээ гэх мэт)
  • Төмөр замаар ачаа тээвэрлэж байсан эсэхээ нотлох гэрээ хэлцлийн хуулбар ирүүлэх,
  • Вагон түрээслэх үед гарах сэлгээ, таталт тавилтын болон бусад гарах зардлыг бүрэн хариуцахаа баталсан албан бичиг,
  • Түрээсэлсэн вагоны техникийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцахаа баталсан албан бичиг,
  • Түрээсэлсэн вагоныг өвлийн тээвэрлэлтэд бэлтгэх зардлыг хариуцахаа баталсан албан бичиг,
  • Вагон түрээслэх гэрээ байгуулсан тохиолдолд гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй тогтмол байхыг баталсан албан бичиг,
  • Вагоныг дамжуулан түрээслэхгүй тухай албан бичиг,
  • Нэг сарын түрээсийн төлбөр болон нэг сарын барьцаа төлбөрийг 100% урьдчилан төлөх чадвартайг нотлох харилцагч банкны дансны үлдэгдлийн тодорхойлолт ирүүлэх. /Банкны тодорхойлолт нь урилга нийтэлсэн өдрөөс хойш байна./
  • Түрээслүүлэх вагоны мэдээлэл: 50 ширхэг хагас вагон, Нэг хоногийн түрээсийн босго үнэ 135,000.0 төгрөгөөс доошгүй байна.
  • Санхүүгийн тайлан ирүүлэх.
  • Ирүүлэхийг шаардсан материалуудаас дутуу ирүүлсэн бол үнийн саналаас татгалзах үндэслэл болно.

ЖИЧ: Шаардлага хангасан материал ирүүлсэн оролцогчдоос өндөр үнэ санал болгосон этгээдтэй гэрээ байгуулах бөгөөд вагон түрээсийн гэрээг гурван сарын хугацаатай байгуулж, шаардлагатай бол түрээсийн хугацааг сунгаж болно.

Үнийн санал ирүүлэх огноо, цаг: 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 11:00 цаг хүртэл. /заасан цагаас хоцорсон тохиолдолд тухайн саналыг хүлээн авахгүй./

Материал нээх огноо, газар: Нээлтэд оролцохыг сонирхсон этгээдүүдийг байлцуулан 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 11:15 цагт “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хурлын зааланд нээнэ.

Үнийн санал ирүүлэх газрын хаяг: УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол /14230/, Нарны зам-62 Юнион Бюлдинг, Б блок 11 давхар “Тавантолгой төмөр зам” ХХК, Худалдан авах ажиллагааны хэлтэс. Холбоо барих утас: 77777727

12-9853 /50ш/

Нэршил, нэгж

утга

1. Даац, т

75

2. Хувийн жин, т

24,5± 0,5

3. Эзэлхүүн, м³

92

4. Авто угсраануудын тэнхлэг хоорондох зай, мм

13920±25

5. Вагоны өргөн, мм

3190

6. Вагоны өндөр, мм /зам төмрийн толгойноос/

3780

7. Хийцийн хурд, км

120

8. Вагоны баз, мм

8650

9.  Тэргэнцрийн төрөл

18-9855

10. Хос дугуйнаас зам төмөрт үзүүлэх ачаалал, кН /тс/

250 /25/

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *