“PLAY TIME” УРЛАГИЙН НААДАМ
Тавантолгой Төмөр Зам ХХК төрөөс баримталж буй соёл урлагийн бодлогыг хэрэгжүүлэх, үндэсний өв соёл, язгуур урлагийг түгээн дэлгэрүүлэх, ажилчдын авьяас, чадварыг нээн хөгжүүлэх, залгамж халааг бэлтгэх зорилгоор анх удаа “Play Time” урлагийн наадмыг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Тавантолгой Төмөр Зам ХХК-ийн таван газрын 175 албан хаагчид оролцож урлагийн таван төрлөөр өрсөлдөж, Ерөнхий инженер, Санхүү төлөвлөлтийн газар, Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын албаны хамтарсан баг тэргүүн байр, Суурь бүтцийн газар дэд байр, Тээврийн удирдлагын газар 3 дугаар байрыг эзэлж, үзүүлбэр тус бүрээр шилдгүүдээ тодрууллаа.
Сэтгэгдэлүүд