ХУДАЛДАН АВАЛТ, ХАНГАМЖИЙН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

"Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх гэж байгаатай холбогдуулан сургалт зохион байгууллаа. Сургалтыг “Худалдан авах ажиллагааны хөтөч” ТББ-ийн гишүүн, МУИС-ийн санхүү бүртгэлийн багш Н.Батболд шинэчилсэн найруулгын талаарх нарийвчилсан ойлголтыг өглөө. Уг сургалтад Худалдан авах ажиллагааны хэлтэс болон Хангамжийн хэлтсийн мэргэжилтнүүд шаардлагатай мэдээллээ авч идэвхтэй санал солилцон хамрагдлаа.

“Тавантолгой төмөр зам” ХХК нь Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлан ажиллаж байна.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *