ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

Үндэслэл, зорилго.

“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн хүрээнд хүлээн авч байгаа Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт /СТОУС/, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт /НББОУС/ болон бусад хууль, дүрэм журамд нийцүүлэн санхүүгийн бүртгэлд тусгах үнэлгээний тооцоолол хийлгэх талаар дараах багц ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг урьж байна. Үүнд:

  1. Багц №1 - Төмөр замын барилга байгууламж, төмөр замын суурь бүтцийн хөрөнгө,
  2. Багц №2 - Төмөр замын өртөө, зөрлөгийн барилга байгууламж болон тавилга эд хогшил бусад холбогдох хөрөнгө,
  3. Багц №3 - Төмөр замын дохиолол холбоо, эрчим хүчний тоног төхөөрөмж болон бусад холбогдох хөрөнгө,
  4. Багц №4 - Хөдлөх бүрэлдэхүүн, вагон, зүтгүүр болон холбогдох бусад тоног төхөөрөмж.

Зөвлөхөд тавигдах шалгуур.

Зөвлөх нь дараах материалуудыг ирүүлнэ.

  1. Үнийн санал, ажил гүйцэтгэх хуваарь ирүүлэх.
  2. Компанийн таницуулга болон гэрчилгээний хуулбар, захирлын иргэний үнэмлэхийн хуулбар,
  3. НӨАТ-ын гэрчилгээний хуулбар,
  4. Ижил төрлийн ажлын туршлагын мэдээлэл ирүүлэх,
  5. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх. (Гэрээт ажилтан байж болох ба гэрээний хуулбарыг хавсарган ирүүлэх.)
  6. Ижил төстэй буюу төмөр зам, суурь бүтцийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компанид зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай бол давуу тал болно.
  7. EPC гэрээний хэрэгжилт шалгаж байсан ажлын туршлагатай бол давуу тал болно.

Гүйцэтгэх ажил, хугацаа.

Зөвлөх нь зөвлөх үйлчилгээг 2023 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн дотор гүйцэтгэж дуусгах ба тооцооллын дагуу дэлгэрэнгүй зөвлөмж, тайлан бэлтгэж ирүүлнэ.

Зөвлөх үйлчилгээний төлбөр.

Багц тус бүрийн төлбөрийн дээд хязгаар 20,000,000.0 төгрөг байна. Шаардлага хангасан материал ирүүлсэн зөвлөхөөс бага үнэ санал болгосон зөвлөхтэй гэрээ байгуулна.

Санал ирүүлэх.

Оролцохыг хүссэн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч урилгад заасан бичиг баримтыг бүрдүүлэн munkhtenger@ttz.mn хаягаар 2023 оны 12 дугаар сарын 13-ны 12.00 цаг хүртэл  цахимаар илгээнэ үү.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *