ТООС ДАРАХ БУЮУ НҮҮРС БАРЬЦАЛДУУЛАГЧ БАЙГУУЛАМЖ
Тавантолгойн Нүүрс Ачих Логистикийн Төв төсөл нь уурхайгаас олборлосон нүүрсийг хүлээн авч, бутлан тээвэрлэж, ангилан хольж, төмөр замын тээвэрт тасралтгүй ачих зориулалттай Монгол Улсад томоохон тооцогдох инженерийн байгууламж юм.
“НҮҮРС БАРЬЦАЛДУУЛАГЧ СИСТЕМИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ” нь Монгол улсад анх удаа нэвтрүүлж буй шинэ технологи.
Нүүрс барьцалдуулагч систем нь Вагонд ачигдсан нүүрс холын тээвэрт хорогдол үүсэх болон байгаль орчинд бохирдол үүсгэхээс сэргийлэх, мөн вагонд ачигдсан нүүрсний гадаргууд барьцалдуулагч бодисыг цацсаны дараа байгаль орчин, экологийн талаас агаарт дэгдэх нүүрсний тоосжилтыг 50% бууруулж байгаагаараа давуу талтай.
Сэтгэгдэлүүд