ТАВАНТОЛГОЙН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВ ТӨСӨЛ
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв төсөл нь уурхайгаас олборлосон нүүрсийг хүлээн авч, бутлан тээвэрлэж, ангилан хольж, төмөр замын тээвэрт тасралтгүй ачих зориулалттай Монгол Улсад томоохон тооцогдох инженерийн байгууламж юм.
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв төсийн хүрээнд нийт 6 багц ажил гүйцэтгэнэ.
Төслийн явцын гүйцэтгэл 2023 оны 12 дугаар сарын 12-ны байдлаар нийт 84%-ийн гүйцэтгэлтэй байна.
Энэхүү байгууламж ашиглалтад орсноор
Тавантолгойн бүлэг ордоос олборлосон нүүрсийг Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудаар тээвэрлэн олон улсад борлуулах боломжтой.
- Нүүрс тээврийн зардлыг бууруулах
- Олборлолтын хүчин чадлыг эрс нэмэгдүүлэх
- Байгаль орчинд ээлтэй
- Найдвартай
- Тасралтгүй үйл ажиллагаатай байх өндөр ач холбогдолтой
Сэтгэгдэлүүд