Саналын урилга

Сонирхогч этгээдүүдийн анхааралд

“Тавантолгой төмөр зам” ХХК нь Өмнөговь аймгийн Тавантолгой өртөөнд байрлах өөрийн эзэмшлийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахын зориулалттай 3000 метр куб болон 1000 метр куб багтаамжтай ил агуулахыг ашиглалтын гэрээгээр сонирхогч этгээдүүдэд ашиглалтын гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх зорилгоор сонирхогч этгээдүүдийг тухайн ил агуулахтай танилцах уулзалтад урьж байна.

Сонирхогч этгээдүүд: Газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч /тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд/ байгууллагууд

Танилцах уулзалт:  2024 оны 04 сарын 04-ний өдөр 11:40-16:40 цагийн хооронд “Тавантолгой өртөө” дээр зохион байгуулагдана.

Танилцах уулзалтад оролцох:  Сонирхогч этгээдүүд нь 2024 оны 04 сарын 04-ний 17:00 цагаас өмнө уулзалтад төлөөлөн оролцох ажилтны мэдээллээ дараах хаягаар илгээнэ. 

  • munguntsatsral@ttz.mn 

Үнийн санал хүлээн авах хугацаа: 2024 оны 04 сарын 08-ны 16:00 цагаас өмнө ирүүлнэ.

Үнийн санал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Нарны зам-62 Юнион бюлдинг, А корпус 11 давхар, Худалдан авах ажиллагааны хэлтэс.

Сонирхогч этгээдийн бүрдүүлэх материал: Сонирхогч этгээд нь үнийн саналыг битүүмжлэн ирүүлэх ба дараах материалын хамт илгээнэ.

- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

- Тусгай зөвшөөрлийн хуулбар

- НӨАТ төлөгчийн гэрчилгээний хуулбар

- Үнийн санал

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *