"ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ" ХХК-ИЙН СПОРТЫН "БАГА НААДАМ" ЭХЭЛЛЭЭ
“Тавантолгой төмөр зам" ХХК-ийн ажилтнуудын спортын ур чадварыг дээшлүүлэх, биеийн тамир, спортоор дамжуулан ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл амьдралын дадал хэвшилд төлөвшүүлэх зорилготой "Бага Наадам” 2024 оны 04 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
“Бага Наадам” нь спортын 4 төрлөөр буюу сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис болон дартсаар тус тус зохион байгуулагдана. Дээрх төрлүүдэд компанийн нийт газар, хэлтсүүдийн тамирчид баг болон ганцаарчлан өрсөлдөж, тус бүрд ганцаарчилсан болон багийн амжилтаараа шалгарах юм. Компанийхаа нийт газар, хэлтсийн баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэлүүд