Барилгын зургийн инженер

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ

  • Төмөр замын өртөө, зөрлөгийн барилга байгууламж, замын ус өнгөрүүлэх хиймэл байгууламж төлөвлөх, тооцоо судалгаа хийх, боловсруулах;
  • Төслийн ажлын зураг төсөл боловсруулах, ажлын тоо хэмжээ гаргах, танилцуулах;
  • Барилгын техникийн болон ажлын зураг төсөл боловсруулах, суурь судалгаа хийх;
  • Эх загвар зураг зурах /эскиз/;
  • Эх загвар зургийн даалгавар боловсруулах;
  • Зураг төсөл боловсруулахад бусад зураг төслийн инженерүүдтэй хоршиж ажиллах;
  • Хот суурин газрын суурь судалгаа, дүн шинжилгээ гаргах, хэтийн төлөвлөлтийн санаа зарчим боловсруулах;
  • Ажлын зургийн дагуу барилгын талбай дээр захиалагчийн хяналт тавих.

 ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Барилга архитектурын чиглэлээр баклавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан;
  • Багаар ажиллах болон зохион байгуулах ур чадвартай;
  • Зураг төслийн Audocad, Corel draw, 3dsmax, Sketchup, Revit, Arcgis, Photoshop програм хангамжууд дээр ажиллах;
  • Мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахин хамгаалах;
  • Аливаа үүссэн асуудлыг задлан шинжлэх, дүгнэлт хийх;
  • Ачаалал даах чадвартай;
  • Цаашид “Тавантолгой төмөр зам” ХХК-д тогтвор суурьшилтай ажиллах.

ТУСГАЙ ШААРДЛАГА

  • Цаг үеийн зайлшгүй шаардлагаар илүү цагаар, нийтээр амрах баярын болон амралтын өдрүүдэд ажиллах;
  • Ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар ажил, албан тушаал хавсран буюу орлон гүйцэтгэх;
  • Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх.

Анкет татах

Анкетыг татан авч бөглөөд hr@ttz.mn хаягруу илгээнэ үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Зураг төсөл, технологийн хэлтэс
  • Нээлтийн огноо 2024-10-01
  • Хаалтын огноо 2024-11-30