Гүүр, хоолойн зургийн инженер

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ

  • Хэлтсийн төлөвлөгөөтэй уялдуулан шууд удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх;
  • Шинээр хэрэгжүүлэх гэж буй болон одоо явагдаж буй төслийн танилцуулга, зураг төслийн явцын тайлан, баримт бичиг боловсруулах;
  • Замын зураг төслийг боловсруулахад зориулж хийгдэх хайгуул, хэмжилт, судалгааны ажил хийх;
  • Шинээр төсөллөж буй төмөр замын зураг төслийг боловсруулахад зориулж хийгдэх хайгуул, хэмжилт, судалгааны ажил хийх;
  • Төмөр замын трассын дагуу үерийн усны судалгааг хийж ус өнгөрүүлэх байгууламжийн хэлбэр, байршлыг тогтоох;
  • Ус өнгөрүүлэх хиймэл байгууламжийн техникийн болон ажлын зураг төсөл, тоо хэмжээг гаргах, тооцоо судалгаа хийх;
  • Зураглалын суурь судалгаа, статистик мэдээллийг нэгтгэж, байршилд суурилсан мэдээлэл бүрдүүлэх, хөтлөх, мэдээллийг боловсруулах, хадгалах, хамгаалах, түгээх, хэрэглэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
  • Зургийн эх бэлтгэл, 2D 3D зураглал, анализ боловсруулалт, дүн шинжилгээ хийх;
  • Ажлын зургийн дагуу зам барилгын талбай дээр захиалагчийн хяналт тавих.

 ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Гүүр ба хоолойн зураг төсөл, барилгын чиглэлээр баклавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Багаар ажиллах болон зохион байгуулах ур чадвартай;
  • Зураг төслийн Audocad, Corel draw, 3dsmax, Sketchup, Revit, Arcgis програм хангамжууд дээр ажиллах;
  • Цаашид “Тавантолгой төмөр зам” ХХК-д тогтвор суурьшилтай ажиллах;
  • Аливаа үүссэн асуудлыг задлан шинжлэх, дүгнэлт хийх, шийдвэрлэх;
  • Хүлээцтэй, шударга зан чанартай;
  • Ачаалал даах чадвартай.

ТУСГАЙ ШААРДЛАГА

  • Цаг үеийн зайлшгүй шаардлагаар илүү цагаар, нийтээр амрах баярын болон амралтын өдрүүдэд ажиллах;
  • Ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар ажил, албан тушаал хавсран буюу орлон гүйцэтгэх;
  • Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх.

Анкет татах

Анкетыг татан авч бөглөөд hr@ttz.mn хаягруу илгээнэ үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Зураг төсөл, технологийн хэлтэс
  • Нээлтийн огноо 2024-11-11
  • Хаалтын огноо 2024-12-11