Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Байгаль орчны багц хуулиуд болон бусад холбогдох хууль, тогтоомж, стандарт, норм, дүрэм, журмын хэрэгжилтийг ханган ажиллах үндсэн үүргийн хүрээнд усны ашиглалт, нөхөн сэргээлт, хог хаягдал болон тэдгээрийн сөрөг нөлөөллийг бууруулах, эдгээртэй холбогдох арга хэмжээ, төлөвлөлтийг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, тайлагнах, гүйцэтгэлийн үр дүнг шууд удирдлагын өмнө хариуцна.
Ур чадвар:
- Байгаль орчны мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
- Асуудалд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах чадвартай байх;
- Эрх зүйн чадамжтай, өөрийнхөө үйлдлийг ухамсарлах, хариуцсан ажлаа хийж гүйцэтгэх оюуны бүтээлч чадвартай байх;
- Байгууллагын ёс зүйн дүрмийг мөрдөж, байгууллагын болон хувь хүний нууцыг чандлан хадгалах;
- Удирдлагын өгсөн чиглэлийн дагуу байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх, тодорхой арга хэмжээ зохион байгуулах;
- Дүрэм журамд захирагддаг, биелүүлдэг, бусдад шаардлага тавьдаг, эерэг хандлагыг дэмждэг байх;
- Бусдын санал бодлыг анхааралтай сонсдог, санаачлагыг дэмждэг, хүндэтгэлтэй тэгш харилцдаг, шударга, асуудлыг эвээр шийддэг байх;
- Компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх;
- Тухайн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс Төслийн менежментийн хэлтэс
- Нээлтийн огноо 2026-03-20
- Хаалтын огноо 2026-03-24