Барилгын зөвлөх инженер /Хөлсөөр ажиллах гэрээ/
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний зураг төслийг норм дүрэм, стандартын шаардлагад нийцүүлэн боловсруулахад гэрээний үндсэн дээр техник технологийн хяналт гүйцэтгэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ажлыг чанартай, технологийн дагуу хугацаанд нь аюул, эрсдэлгүй гүйцэтгэж ажиллах;
- Өндөр, онцгой төвөгшилтэй барилга байгууламжид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;
- Салбарын хууль тогтоомж, Монгол улсын засгийн газрын тогтоол, шийдвэр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны сайдын тушаал, шийдвэр, Төвийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой, захирлын тушаал, удирдлагын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;
- Төсөл арга хэмжээний зураг төслийн захиалагчийн хяналтыг тодорхой үе шаттай, оновчтой байдлаар хэрэгжүүлэх, зураг төсөл боловсруулах ажлыг батлагдсан графикийн дагуу иж бүрэн боловсруулахад нэгдсэн удирдлагаар хангах, мэргэжил арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх;
- Барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд үүссэн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд санал боловсруулах, шийдвэр гаргахад оролцох;
- Барилга угсралтын талбайд нэвтэрч захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх, барилга угсралтын ажлын аль ч үе шатанд техникийн шаардлага, ажлын зураг болон бусад техникийн баримт бичиг, норм, стандартад заасны дагуу хийж байгааг хянах;
- Гүйцэтгэгчийн зүгээс гаргасан санал, хүсэлт, ажлын аргачлалтай танилцаж хяналтын багийн инженерүүд, захиалагчийн инженер болон гүйцэтгэгч нартай хэлэлцэж тухайн асуудлыг хэрхэн зөв оновчтой байдлаар шийдвэрлэх талаар зохих хариу шийдвэрийг гаргах;
Ажлын байран тавигдах үндсэн шаардлага:
- Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжилтэй Зөвлөх инженерийн зэрэгтэй.
- Доктор бол давуу тал болно.
- Удирдан зохион байгуулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах ур чадвартай байх;
- Асуудалд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах чадвартай байх;
- Англи болон бусад хэлний зохих мэдлэгтэй байх;
- Компьютерын хэрэглээний Autocad, Civil3D программуудыг мэргэжлийн түвшинд ашигладаг байх;
- Асуудлыг дүгнэх, шийдвэр гаргах чадвартай байх;
- Эрүүл мэндийн хувьд талбайн нөхцөлд ажиллах боломжтой, сахилга баттай, хариуцлагатай, орон нутгийн талбайд ажиллах боломжтой байх;
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс Төслийн хяналтын хэлтэс
- Нээлтийн огноо 2026-04-02
- Хаалтын огноо 2026-04-16