Цахилгааны инженер /Хөлсөөр ажиллах гэрээт/
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Цахилгаан хангамжийн шийдэл бүрийг стандартын дагуу найдвартай, аюулгүй, эдийн засгийн үр ашигтайгаар гүйцэтгүүлэхэд чиглэсэн ба төслийн хэрэгжилтэд мэргэжлийн зөвлөмж, удирдлага, техникийн туслалцаа үзүүлэх;
- Эрчим хүчний ажилд өдөр тутмын хяналт тавих;
- Хууль тогтоомжид заасны дагуу нэгдсэн, хамтарсан, бие даасан хяналт шалгалтыг эрсдэлд суурилж хийх;
- Холбогдох хууль, дүрэм, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөлсөөр ажиллах гэрээний заалтуудыг дагаж мөрдөж, хяналт тавих;
- Цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугам, дэд станц, барилга байгууламжийн зураг төслийг хянах, тулгуурын байрлал, кабелийн маршрут, механик тооцоог үнэлэх, шугамын угсралтын ажлын явц, чанарт өдөр тутмын инженерийн хяналт тавих;
- Хэрэглэгдэх материалыг шалгаж, стандартын шаардлагад нийцүүлэх, шугам, дэд станц, тоног төхөөрөмжийн туршилт, дамжуулалтын өмнөх хэмнэлт, протокол боловсруулах;
- Эрчим хүчний ажлын хүрээнд хэрэгжүүлэх бүх төлөвлөгөөт ажлын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг хангуулах;
- Угсралтын ажлын явцад барилгын талбай дээр өдөр тутмын инженерийн хяналт тавьж, шаардлагатай үед техникийн заавар, зөвлөмж өгөх;
Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:
- Цахилгааны инженер мэргэжилтэй бакалаврын зэрэгтэй байх;
- Мэргэжлийн мэдлэг: Реле хамгаалалт, автоматжуулалтын мэдлэгтэй байх;
- Магистр, Доктор, Мэргэшсэн болон зөвлөх инженер бол давуу тал болно.
- Шийдвэр гаргах, нөлөөлөх чадвартай байх;
- Аливаа асуудлыг задлан шинжлэх, дүгнэлт хийх, шийдвэр гаргах чадвартай байх;
- Компьютерын өргөн хэрэглээний программуудад ажиллах чадвартай байх;
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс Төслийн хяналтын хэлтэс
- Нээлтийн огноо 2026-04-13
- Хаалтын огноо 2026-04-24