Ахлах мэргэжилтэн

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

  • Компанийн ХАБЭА-н бодлого, журам, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх.
  • ХАБЭА-н холбоотой дүрэм, журам боловсруулахад дэмжлэг үзүүлэх.
  • Барилгын талбай, гүүрийн суурь, бетон зуурмаг, технологийн зам болон оффисын орчны эрсдэлийг илрүүлэх, үнэлгээ гаргах.
  • Аюулгүй ажиллагааны анхан, давтан, зорилтот зааварчилгаа өгөх, бүртгэл хөтлөх.
  • Ажлын байрны осол, зөрчил, гэмтэл бүртгэж судалгаа хийх, шалтгааныг тогтоон дүн шинжилгээ гаргах.
  • Хөдөлмөрийн нөхцөл, орчны хяналт (агаар, тоос, чимээ, гэрэлтүүлэг, хамгаалах хэрэгсэл) тавих.
  • Хүнд машин механизм, кран, өргүүр, төхөөрөмжийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих.
  • Оффисын орчны эрүүл ахуй, цахилгаан, агааржуулалт, гэрэлтүүлгийн стандарт хангаж буй эсэхийг шалгах.
  • Гамшгийн болон яаралтай үед ажилтнуудыг нүүлгэн шилжүүлэх, аврах дадлага сургалт зохион байгуулах.
  • Өдөр тутмын хяналтын дэвтэр, эрсдэлийн үнэлгээ, сургалтын тайлан, аюул илрүүлэлтийн мэдээг хөтлөх

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага: 

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, инженерчлэл эсвэл байгаль орчны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
  • Мэргэшсэн байдал: ХАБЭА-н ажилтны эрх олгох сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.
  • Мэргэжлийн мэдлэг: ХАБЭА-н тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох стандарт, дүрмүүдийг бүрэн эзэмшсэн байх.
  • Ажлын байрны эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, бууруулах арга хэмжээ төлөвлөх чадвартай байх.
  • Хөдөө, орон нутагт ажиллах боломжтой. 

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс ХАБЭА
  • Нээлтийн огноо 2026-05-04
  • Хаалтын огноо 2026-05-18