Албаны дарга
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон тэдгээрийг үндэслэн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, заавар, стандарт, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, компанийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, зөвлөмж, дүгнэлт гаргах, эрсдэлийн удирдлагаар хангаж тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээж, ажлын гүйцэтгэл, үр дүнг Гүйцэтгэх захирлын өмнө хариуцах;
- Компанийн эрхэм зорилгыг хангах, стратеги зорилтыг хэрэгжүүлэхэд учирч болох эрсдэлд дүн шинжилгээ хийх, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, компанийн дунд, урт хугацааны зорилтот төлөвлөгөөнд хяналт тавих;
- Компанийн төсвийн зориулалт, зарцуулалт үндэслэлтэй, үр ашигтай байгаа эсэхэд хяналт тавих, дүгнэлт гаргах;
- Компанийн дотоод үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэх ажлыг зохион байгуулах, үр дүнг танилцуулж, холбогдох шийдвэрийг хүргүүлэх замаар компанийн үйл ажиллагааг сайжруулах, дэмжлэг үзүүлэх;
- Гүйцэтгэх захирлын гаргасан тушаал, шийдвэр, албан даалгаврын хэрэгжилт, компанийн хэмжээнд мөрдөж буй дүрэм, журам, зааврын хэрэгжилт, бусад хууль, тогтоомж, дүрэм журамд нийцэж буй эсэхэд хяналт тавих, гүйцэтгэлийг хангуулах, зөрчлийг арилгуулах чиглэлээр дүгнэлт, зөвлөмж өгөх;
- Эрсдэлд суурилсан дотоод аудитын дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах, батлуулах;
- Санхүүгийн хяналт шалгалтын цар хүрээг тогтоож, шалгалтыг төлөвлөх;
- Компанийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах, зардлыг бууруулах, орлого, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр зөвлөмж өгөх, дэмжлэг үзүүлэх;
- Компанийн дотоод үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийх ажлыг зохион байгуулах;
Тавигдах үндсэн шаардлага:
- Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Нягтлан бодох бүртгэл, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй байх;
- Эрх зүй, санхүү, бизнесийн чиглэлээр 10 жил ажилласан байх үүнээс удирдлагын чиглэлээр 4-өөс доошгүй жил ажиллах байх;
- Манлайлах ур чадвартай байх;
- Шийдвэр гаргах чадвартай байх;
- Хуулийн өргөн мэдлэгтэй байх;
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын алба
- Нээлтийн огноо 2026-06-02
- Хаалтын огноо 2026-06-09