Ахлах нягтлан бодогч

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

  • Хөрөнгө, өр төлбөр, орлого, зардлыг иж бүрэн, хүчин төгөлдөр анхан шатны баримтын дагуу цаг хугацаанд нь үнэн зөвөөр нягтлан бодох бүртгэлд тусгасан эсэхэд хяналт тавих;
  • СТОУС, НБББББ, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн эздийн өмч, ханшийн тэгшитгэл, хаалтын гүйлгээ, эргэлтийн бус хөрөнгөтэй холбоотой НӨАТ-ын гүйлгээг бүртгэх, тохиргоо бичилтэд хяналт тавих;
  • Нягтлан бодох бүртгэл хөтлөлт, түүнтэй холбоотой алдаа, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, байнгын болон гэнэтийн хяналт шалгалтыг зохион байгуулах, гарсан зөрчил дутагдлыг арилгах;
  • Татварын хууль тогтоомж, дүрэм, журам, зааварт нийцүүлэн хүлээн зөвшөөрөгдсөн анхан шатны хүчин төгөлдөр баримтаар татварыг тооцох, татварын тайланг тайлагнах, баталгаажуулах;
  • Татвар, Нийгмийн даатгал, Гаалийн ерөнхий газраас зохион байгуулдаг ээлжит болон ээлжит бус шалгалтын ажилд бэлтгэх, ажлыг хариуцан зохион байгуулах;

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага: 

  • ҮАГ, НББ-ийн бакалавр болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй байх
  • Нягтлан бодогч /041101/
  • Мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн зөвлөх зэрэгтэй бол давуу тал болно. 
  • Шаардлагатай тохиолдолд хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх. 

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Нягтлан бодох бүртгэлийн хэлтэс
  • Нээлтийн огноо 2026-09-18
  • Хаалтын огноо 2026-09-25