Видeо контент бүтээгч /Олон нийтийн харилцааны ажилтан/

Тавигдах шаардлага

  Үндсэн

  • “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн порталууд, ажилчдын дуу хоолой, компанийн сүлжээ, дижитал сувгуудыг ашиглан байгууллагын үйл ажиллагааны талаар олон нийтэд зориулсан бүтээлч агуулгатай контент бэлтгэх, бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх
  • Дээд газар болон компаниас зохион байгуулж буй арга хэмжээний агуулгаар контент бэлтгэн гаргах
  • Байгууллагын сурталчилгаа бүтээхэд дэмжлэг үзүүлж ажиллах, бэлтгэх
  • Сайн чанартай гэрэл зураг, видео зураг авалт, видео монтажийг цаг хугацаанд нь хийх /Зураг, видео сан үүсгэх, цэгцлэх, хөтөлбөр тайлан боловсруулах/
  • Байгууллагын чухал мэдээлэл болон няцаах агуулга бүхий бүтээлч контент бэлтгэх, дэмжлэг үзүүлэх
  • Бидний ажиллах арга барилын дагуу ажиллаж, компанийн бодлого, журмыг дагаж мөрдөх

Мэргэжлийн болон нэмэлт

  • График дизайн Зураглаач чиглэлээр бакалавр ба түүнээс дээш адилтгах эсвэл түүнээс боловсрол, коллеж, их дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдсан
  • Багаар ажиллах чадвартай, туршлагатай, байгууллагын дотоод оролцогч талуудын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох
  • Харилцаа, олон нийттэй харилцах, оролцогч талуудын оролцоог хангах болон холбогдох чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан байх.
  • Видио эвлүүлэг хийх чадвартай
  • Нийгмийн сүлжээний сувгуудад ажиллах, хөгжүүлэх чадвартай
  • Шинийг санаачлагч, шуурхай ажиллагаа, мэдрэмжтэй байх

Тусгай шаардлага

  • Цаг үеийн зайлшгүй шаардлагаар илүү цагаар, нийтээр амрах баярын болон амралтын өдрүүдэд ажиллах
  • Ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар ажил, албан тушаал хавсран буюу орлон гүйцэтгэх

Анкет татах

Анкетыг татан авч бөглөөд hr@ttz.mn хаягруу илгээнэ үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Хамтын ажиллагааны хэлтэс
  • Нээлтийн огноо 2023-03-27
  • Хаалтын огноо 2023-04-10