Зурмаг шинжээч инженер

Тавигдах шаардлага

  Үндсэн

  • Төмөр замын тээврийн удирдлага, тээвэр зохион байгуулалт, төмөр замын тээврийн менежмент мэргэжилтэй, дипломын болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Төмөр замын хөдөлгөөн зохион байгуулалтын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан;
  • Галт тэрэгний хөдөлгөөний зурмаг, тээврийн үндсэн үзүүлэлтийн тооцоололтой холбоотой ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
  • Бичиг баримт боловсруулах чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний программ хангамжууд  дээр ажиллах чадвартай;
  • Тогтвор суурьшилтай ажиллах.

  Мэргэжлийн болон нэмэлт

  • Хөдөлгөөн зохион байгуулалтын хэлтсээс галт тэрэгний хөдөлгөөний зурмагийг хоног тутамд авч, зурмагт хяналт тавьж, илэрсэн зөрчлийг дахин гаргахгүй байх тал дээр холбогдох хэлтэст хандаж, шийдвэрлүүлж ажиллах;
  • Зурмагаас холбогдох мэдээ тайланг гарган, удирдлага болон холбогдох хэлтсийг мэдээ тайлангаар хангаж ажиллах;
  • Зурмагийн үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд зурмагийн дүнгийн хурлыг зохион байгуулж ажиллах;
  • Ажлын байранд ашиглагдаж байгаа программ хангамжийн ажиллагааг боловсронгуй болгоход анхаарч, санаачлагатай ажиллах;
  • Галт тэрэгний хөдөлгөөний зурмагийг зохих журмын дагуу бүрэн, үнэн зөв, гаргацтай хөтөлж байгаад хяналт тавих;
  • Галт тэрэгний хөдөлгөөний зурмагт дүн шинжилгээ хийж, тээврийн үндсэн үзүүлэлт, тээврийн хэмжээ зэрэг тоон мэдээ, судалгаа гаргаж ажиллах;
  • Галт тэрэгний хөдөлгөөний зурмагийн биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгөх, тасалдлын тохиолдол, шалтгааныг тодруулан, бүртгэл хөтлөлт хийх.

  Тусгай шаардлага

  • Цаг үеийн зайлшгүй шаардлагаар илүү цагаар, нийтээр амрах баярын болон амралтын өдрүүдэд ажиллах.
  • Ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар ажил, албан тушаал хавсран буюу орлон гүйцэтгэх.

Анкет татах

Анкетыг татан авч бөглөөд hr@ttz.mn хаягруу илгээнэ үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Статистик,систем хөгжүүлэлтийн хэлтэс
  • Нээлтийн огноо 2023-06-01
  • Хаалтын огноо 2023-07-01