Эрүүл ахуйч

Тавигдах шаардлага

  Үндсэн

  • Эрүүл ахуйн чиглэлээр их дээд  сургууль төгссөн.
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилсан.
  • Багаар ажиллах болон тайлан боловсруулах, удирдлагын чиг үүргээр ханган ажиллах.
  • Компьютерын хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн байх.
  • Цаашид “Тавантолгой төмөр зам” ХХК-д тогтвор суурьшилтай ажиллах.
  • Эрүүл ахуйн тухай хууль, дүрэм журам, стандартын мэдлэгтэй байх.
  • Нийт ашиглагдах дүрэм, журмын хэрэгцээг тодорхойлж, тэдгээрийг боловсруулах.
  • Эрүүл ахуйн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн удирдан зохион байгуулж, сургалт орох чадвартай байх.

  Мэргэжлийн болон нэмэлт

  • Компанийн ХАБЭА-н “багц журам”-уудын хэрэгжилтийг хангах.
  • Эрүүл ахуйн тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан тушаал, заавар, журам, аргачлал, стандартын хэрэгжилтийг мөрдүүлэх ажлыг зохион байгуулах.
  • Байгууллагын гадаад, дотоод орчны эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулах, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, санамжийг гаргах.
  • Ажилчдад өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, мэдлэг, мэдээллээр хангах, дадал хандлагыг төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах.
  • Ажилчдын эрүүл мэндэд, эрсдэлтэй хүчин зүйлийг судлан тогтоож, нийгмийн эрүүл мэндийн ноцтой үйл явдал бүртгэгдсэн тохиолдолд зохих журмын дагуу мэдээлэх, мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх.
  • Ажилчдад зориулсан ариун цэврийн байгууламж, ундны ус, хоол хүнсний аюулгүй байдал, ажлын байр болон ажилчдын ахуйн зориулалттай түр барилгын эрүүл ахуйн нөхцөл, шаардлагад хяналт тавих.

  Тусгай шаардлага

  • Цаг үеийн зайлшгүй шаардлагаар илүү цагаар, нийтээр амрах баярын болон амралтын өдрүүдэд ажиллах.
  • Ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар ажил, албан тушаал хавсран буюу орлон гүйцэтгэх.

Анкет татах

Анкетыг татан авч бөглөөд hr@ttz.mn хаягруу илгээнэ үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс ХЭМАБ-ын хэлтэс
  • Нээлтийн огноо 2024-03-01
  • Хаалтын огноо 2024-05-15