Тээврийн хяналтын байцаагч /Замын аж, ахуйн/

Тавигдах шаардлага

  Үндсэн

  • Төмөр замын инженер,бакалавраас дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан
  • Багаар ажиллах болон тайлан боловсруулах ур чадвартай
  • Компьютерын хэрэглээний програмуудыг эзэмшсэн
  • Цаашид Тавантолгой төмөр зам ХХК-д тогтвор суурьшилтай ажиллах
  • Төмөр замын засвар техникийн үйлчилгээ,техникийн бүрэн бүтэн байдал,аюулгүй  ажиллагаатай холбоотой хууль,дүрэм,журам,стандарт,технологийн мэдлэгтэй байх
  • Үндсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар дүрэм,журам боловсруулах,хянах чадвартай байх
  • Аюул,эрсдэлийг урьдчилан илрүүлж,үнэлгээ хийн түүнд зохих үр дүнтэй хариу арга хэмжээг авч чаддаг байх
  • Нийтлэг ашиглагдах дүрэм журмын хэрэгцээг тодорхойлж,тэдгээрийг боловсруулах
  • Төмөр замын салбарт байцаагчийн ажил эрхэлж байсан бол давуу тал болно

  Мэргэжлийн болон нэмэлт

  • Замын аж ахуйн чиглэлээр Зам барилгын хэлтэс түүний салбар нэгж,анги байгууллагуудад замын аж ахуйн,гүүрэн байгууламжийн засвар техникийн үйлчилгээ, техникийн бүрэн бүтэн байдал,аюулгүй ажиллагаатай холбоотой Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль,тогтоомж стандарт,төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм,журам болон компанийн хэмжээнд дагаж мөрдөхөөр гаргасан тушаал шийдвэр,дүрэм журмын хэрэгжилтыг хангуулах,байнгын хяналт тавих
  • Суурь бүтэц ашиглах,үйлчилгээ үзүүлэх,үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл гэрчилгээ эзэмшигчийн үүргийн биелэлтийг хангуулах
  • Хөдөлгөөний аюулгүй ажиллагаанд ээлжит болон ээлжит бус үзлэг шалгалт хийж,илэрсэн алдаа дутагдлыг засах,арилгах талаар шийдвэр гаргаж түүний биелэлтэд хяналт тавих
  • Замын аж ахуйн чиглэлээр явагдаж байгаа техникийн хичээл түүний чанарт болон техникийн бичиг баримтын хөтлөлтөд байнгын хяналт тавих
  • Суурь бүтэц ашиглалт засварын чанараас болж галт тэрэг,сэлгээний хөдөлгөөнд сүйрэл,осол,гологдол,зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх түүнийг судлан бүртгэх дүн шинжилгээ хийх дүгнэлт гаргах давтан гаргуулахгүй байхаар зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх
  • Эрсдэлд суурилсан дотоод хяналтыг нэвтрүүлэх замаар төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах

  Тусгай шаардлага

  • Цаг үеийн зайлшгүй шаардлагаар илүү цагаар, нийтээр амрах баярын болон амралтын өдрүүдэд ажиллах.
  • Ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар ажил, албан тушаал хавсран буюу орлон гүйцэтгэх.

Анкет татах

Анкетыг татан авч бөглөөд hr@ttz.mn хаягруу илгээнэ үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Тээврийн хяналтын хэлтэс
  • Нээлтийн огноо 2023-03-31
  • Хаалтын огноо 2023-04-14