Депо жижүүр

Тавигдах шаардлага

Үндсэн:

  1. Удирдан зохион байгуулах чадвартай
  2. Харилцааны өндөр чадвартай
  3. Компьютерын хэрэглээний чадвартай
  4. Илчит тэрэгний техник механикаас дээш боловсролтой
  5. Илчит тэрэгний машинчаар 3-аас доошгүй жил ажилласан байх

 Мэргэжлийн болон нэмэлт

  • Жижүүр дээр хөтлөгддөг бичиг баримтууд зөв хөтлөгдсөн эсэх, хадгалалт, хамгаалалт зөв байгааг хянаж, дутуу хөтлөгдсөн байвал гүйцэд болгуулах
  • Аяллаас ирсэн зүтгүүрийг бүрэн зэхэлт, техник үзлэг хийлгэж. ирсэн бригадаар цэвэрлэгээ цикл хийлгэн, өөрийн биеэр хүлээн авч, үнэлгээ өгөх
  • Ирсэн машинчаас замналын хуудсыг авч шалгаад, үнэн зөв хөтөлснийг баталж замын хуудсанд гарын үсэг зурж, нарядчикт шилжүүлэн өгөх.
  • Хурд хэмжүүрийн тууз, кассетыг машинчаас хүлээн авахдаа бичлэг бүрэн бичигдсэн эсэх, туузад хавсрагдах тоормосны баримт, анхаарамж байгааг шалгаж, замд гарсан зөрчил дутагдалд тавигдсан актыг шалгаж, туузад хийж нарядчикаар тууз хүлээн авсан дэвтэрт бичүүлэн бэлтгэсэн хайрцагт хадгалах
  • Сэлгээний ажлыг удирдан зохион байгуулахдаа мөрдөж байгаа сэлгээний зааврыг нь яв цав мөрдөж ажиллах
  • Халаагч машинч, сэлгээний машинч, сумчдын ажилд сэлгээ хийх журмыг танилцуулж, аюулгүй ажиллах ажиллагааг бүрэн хангаж, хяналт тавьж ажиллах.
  • Ажилд дуудагдсан бригад, ээлжийн хүмүүс согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг ээлжийн эмчээр шалгуулан, сорил тавиулж, акт баримтыг бүрдүүлж, удирдлагад мэдээлж ажиллах

Тусгай шаардлага

    1. Цаг үеийн зайлшгүй шаардлагаар илүү цагаар, нийтээр амрах баярын болон амралтын өдрүүдэд ажиллах.

    2. Ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар ажил, албан тушаал хавсран буюу орлон гүйцэтгэх.

Анкет татах

Анкетыг татан авч бөглөөд hr@ttz.mn хаягруу илгээнэ үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Зүтгүүрийн аж ахуйн хэлтэс
  • Нээлтийн огноо 2023-04-04
  • Хаалтын огноо 2023-04-18