Галт тэрэгний найруулагч

Тавигдах шаардлага

Үндсэн:

  1. Төмөр Замын мэргэжлийн сургалт МСҮТ ба түүнээс дээш зэрэгтэй суралцаж төгссөн. (Ашиглалтын инженер, техникч МСҮТ);
  2. Удирдан зохион байгуулах чадвартай
  3. Харилцааны өндөр чадвартай
  4. Асуудлыг боловсруулах, дүгнэх шийдвэр гаргах чадвартай
  5. Багаар ажиллах чадвартай

Мэргэжлийн болон нэмэлт: 

  • Өртөөний жижүүрээс өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь ягштал биелүүлж, өөрийн харъяалалд ажиллаж байгаа ажилтнуудын аюулгүй байдал, ачаа ба хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангасан байхаар сэлгээний ажлыг зохион байгуулна.
  • Ачилт, буулгалтын ажиллагаанд вагонуудыг аль болох түргэн хугацаанд тавьж өгч, татаж авах, ингэснээр  вагон эргэлтийг түргэсгэж ажиллах, вагонуудыг ачилт, буулгалтын фронтод буух газар нь тавьж өгнө. Ачилт буулгалтын фронтод багтаагүй вагонуудын талаарх мэдээллийг өртөөний жижүүрт мэдэгдэн, түүний захирамжийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллана

Тусгай шаардлага

    1. Цаг үеийн зайлшгүй шаардлагаар илүү цагаар, нийтээр амрах баярын болон амралтын өдрүүдэд ажиллах.

    2. Ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар ажил, албан тушаал хавсран буюу орлон гүйцэтгэх.

Анкет татах

Анкетыг татан авч бөглөөд hr@ttz.mn хаягруу илгээнэ үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Хөдөлгөөн зохион байгуулалтын хэлтэс
  • Нээлтийн огноо 2023-04-04
  • Хаалтын огноо 2023-04-18