Ачаа тээврийн техникч

Тавигдах шаардлага

  1. Багаар ажиллах болон зохион байгуулах ур чадвартай, эрх зүйн бичиг баримт, бичиг хэрэг боловсруулах, дүн шинжилгээ хийх ур чадвартай.
  2. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх судалгааны арга зүй эзэмшсэн.
  3. Санаа бодлоо оновчтой илэрхийлэх чадвартай.
  4. Бусдыг хүндэтгэх ёс зүйтэй.
  5. Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх.

  Мэргэжлийн болон нэмэлт

  • Ачааны бүрэн бүтэн байдал, ачаа тээвэр, ачилт, буулгалтын хэвийн ажиллагааг хангаж ажиллах түүнтэй холбоотой үзлэг шалгалт хийж, зааварчилгаа, зөвлөгөөг цаг тухай бүрд нь өгч байх.
  • Ачаа тээврийн дутагдалтай вагоны мэдээг хүлээн авч, дутагдлыг арилгуулах арга хэмжээг шуурхай авч, холбогдох салбар, нэгж, үйлчлүүлэгч байгууллага, хувь хүнд мэдэгдэх.
  • Ачилт, буулгалт, шилжүүлэн ачилтын үйл ажиллагаанд шаардлагатай дүрэм, журам, зааврыг шинэчлэх, нэмэлт зүйл анги нэмэгдүүлэх, шийдвэрлүүлэх санал боловсруулж удирдлагад танилцуулж байх.
  • Ачаа тээвэрлэлтийн болон технологийн холбогдолтой дүрэм журмыг талбайн үйл ажиллагаанд уялдуулан зохион байгуулах.
  • Ачилтын техникийн нөхцөлийг сайжруулах. Техник, тоног төхөөрөмжийн доголдол, гэмтэл, ажлын байранд гарсан дутагдал, зөрчлийг яаралтай арилгуулах арга хэмжээг шуурхай зохион байгуулах.

  Тусгай шаардлага

  • Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан.
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн.
  • Орон нутагт /Өмнөговь аймаг/ ажиллах боломжтой байх.

Анкет татах

Анкетыг татан авч бөглөөд hr@ttz.mn хаягруу илгээнэ үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Тээврийн удирдлагын газар
  • Нээлтийн огноо 2023-04-10
  • Хаалтын огноо 2023-04-24