Хөдөлгөөний техникч

Тавигдах шаардлага

  1. Төмөр Замын Тээврийн менежмент мэргэжлээр Баклавар ба түүнээс дээш зэрэгтэй суралцаж төгссөн. /Ашиглалтын инженер, техникч/;
  2. Удирдан зохион байгуулах чадвартай
  3. Харилцааны өндөр чадвартай
  4. Илтгэх, тайлагнах ур чадвартай, асуудлыг боловсруулах, дүгнэх, шийдвэр гаргах чадвартай
  5. Багаар ажиллах чадвартай
  6. Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай

  Мэргэжлийн болон нэмэлт

  • Өртөөний ээлжийн ажлын гүйцэтгэлийн зурмагт дүн шинжилгээг тогтмол хийж, судалгааг гаргах, өртөөний зам сумын үзлэгт оролцох, хатуу тооцоот багаж хэрэгсэлд хяналт тавьж ажиллах
  • Технологийн бичиг баримт боловсруулахад оролцох, хэлтэст ирсэн, явсан албан бичгийг нэгтгэх, техникийн болон хөдөлгөөний бичиг баримтын нөөцийг бүрдүүлэх
  • Хэлтсийн ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг гаргаж батлуулах, ажилтнуудын ээлжийн /ростероор/ ажиллах графикийг хийж батлуулан мөрдүүлэх
  • Хэлтсийн сар, улирал, хагас жил, жилийн төлөвлөгөө, тайланг нэгтгэн гаргах гаргах, ажилтнуудын хийсэн ажлын тайланг нэгтгэж хэлтсийн даргад танилцуулах
  • Шаардлагатай тохиолдолд цагийн зохицуулалтаар зөрлөгийн дарга /жижүүр/, өртөөний жижүүр, туслах жижүүр зэрэг албан тушаалд хөрвөн ажиллах
  • Мэргэжлийн чиглэлийн дагуу сургалтын материал бэлтгэж сургалт явуулах
  • Галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой гарсан гологдол, дутагдал, зурмагийн тасалдлыг судалж бүртгэх

Анкет татах

Анкетыг татан авч бөглөөд hr@ttz.mn хаягруу илгээнэ үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Тээврийн удирдлагын газар
  • Нээлтийн огноо 2023-04-10
  • Хаалтын огноо 2023-07-19