"ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ" ХХК-ийн "СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ-2050"
Монгол Улсын Их хурлын 2018 оны 73 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны 242 дугаар тогтоолоор байгуулагдсан “Тавантолгой төмөр зам” ХХК нь төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх, өргөжүүлэх замаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулахыг зорин эрчимтэй, өндөр үр бүтээмжтэй ажиллаж байгаа үндэсний бүтээн байгуулалтын томоохон аж ахуйн нэгж юм.
“Тавантолгой төмөр зам” ХХК өөрсдийн бий болгосон үйл ажиллагааны загвар, нөөц боломж, туршлага, давуу талдаа тулгуурлан “Төслийн удирдлагын үйл ажиллагаа”- наас “Төмөр замын ашиглалт, тээвэрлэлтийн цогц үйлчилгээ” үзүүлдэг компани болж өсөн дэвших, өргөжин хөгжих зорилт тавьж, энэхүү зорилтыг хэрэгжүүлэх үйлст хамт олныхоо хөдөлмөр зүтгэл, хүчин чармайлтыг нэгтгэн зангидах үүднээс урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болох энэхүү стратеги төлөвлөгөөг боловсруулсан билээ.