“ГАШУУНСУХАЙТ” ӨРТӨӨНД ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Тавантолгой төмөр зам” ХХК нь 4 дүгээр сарыг “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” аяныг зарласан. Аяны хүрээнд галын аюулгүй байдлын дадлага сургуулилтыг 2024.04.19-ны өдөр зохион байгууллаа.ХАБЭА-ны тухай хуулийн 13-р зүйл, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Сайдын А/173 дугаар тушаал, Галын аюулгүй байдлын тухай хууль 7-р зүйлийг тус тус үндэслэн зохион байгуулсан галын аюулгүй байдлын дадлага сургуулилтад Гашуунсухайт өртөөнд ээлжээр ажиллаж буй 50 орчим ажилтан, албан хаагч хамрагдлаа.

Сургалтаар болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, галын аюул тохиолдсон үед хэрхэн ажиллах, онцгой нөхцөл байдал үүссэн үед ямар арга хэмжээ авах талаар ойлголт, мэдлэгийг олголоо.Мөн зарлан мэдээлэх төхөөрөмжийг ашиглаж ажилчдад шуурхай мэдээлэл хүргэн гал гарсан үед хэрхэн унтраах дадлага сургуулилалт хийлээ.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *